Хүн амиа егүүтгэхэд хүргэдэг голлох шалтгаан

0
49

СЭТГЭЦИЙН ӨВЧИН нийт амиа хорлолтын 27-90 хувьд нөлөөлдөг гэсэн харилцан адилгүй дүн байдаг. Учир нь ази тивд барууны улс орнуудтай харьцуулахад сэтгэцийн өвчин харьцангуй бага байдаг юм. Сэтгэцийн олон төрлийн өвчин амиа егүүтгэхэд нөлөөлдөг ч  хэзээ нэг цаг сэтгэцийн эмнэлэгт ямар нэг байдлаар эмчлүүлж байсан хүн амиа хорлох магадлал маш бага буюу 8.6 хувьтай байдаг байна.

ӨМНӨ НЬ АМИА ЕГҮҮТГЭХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙСАН амиа хорлосон хүмүүсийн 20 хувь өмнө нь өөрийгөө егүүтгэхийг завдсан байдаг.

СЭТГЭЦИД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ нь  депресс, хоёр туйлт эмгэгийн дараа ордог амиа хорлолтын хамгийн нийтлэг шалтгаан. Амиа хорлолтын 61 хүртэлх хувьд нь сэтгэцид нөлөөлөх бодис тухайлахад согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг байна. Архидалт ихтэй, цэнгээний газар олонтаа улс орнуудад амиа хорлох явдал өндөр байдаг гэж “Архины хэрэглээ, амиа хорлолт” сэтгүүлд 2006 онд нийтэлжээ.  Цаашилбал кокайн, метампетамины хэрэглээ, амиа хорлолттой корреляц хамааралтай байдаг байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ зөвхөн тоглоомчны аминд хүрээд зогсохгүй хайртай дотны хүнийх нь амийг авч оддог байна. Мөрийтэй тоглоомчин, эмгэг донтолттой хүмүүсийн 24 хүртэлх хувь нь амиа хорлодог бол мөрийтэй тоглоомчны эхнэр нөхөр амиа хорлох явдал энгийн хүнийхээс 3 дахин өндөр б айдаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААН эрүүл мэндийн шалтгааны улмаас амиа хорлох явдал бий. Архаг өвдөлт, тархины гэмтэл, хортхавдар, бөөрний дутагдал, ХДХВ зэрэг өвчтэй хүмүүс депресст өртсөн, архи хэтрүүлэн хэрэглэдэг тохиолдолд амиа хорлох магадлал нэмэгддэг. Япон улсад энэ төрлийн нас баралтын тэргүүлэх шалтгаан эрүүл мэнд байдаг байна. Түүнчлэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хүний нойронд өөрчлөлт орж, улмаар гутралд хүргэж, амиа хорлох шалтгаан болдог байна.

СЭТГЭЛЗҮЙН БАЙДАЛ Итгэл найдвараа алдах, амьдралаас баяр жаргал мэдрэхээ болих, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, гэр бүл, найз нөхдөө алдах, ажилгүй болох, ганцаараа үлдэж хоцрох, бусдын дарамт шахалт, бага насандаа бэлгийн дарамтад өртсөн гэх зэргээр сэтгэл зүйн байдлаас улбаатай амиа хорлох шалтгаан олон абйдаг байна.

ЯДУУРАЛ 1997 онд Энэтхэг улсад 200 мянган фермер амиа хорлосны тэн хагас нь өр төлбөрт унасантай холбоотой байсан юм. Хятадын алс хөдөө нутагт төв суурин газартай харьцуулахад амиа хорлолт гурав дахин өндөр байдгийг санхүүгийн бэрхшээлтэй холбон тайлбарладаг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here