3 кг илүүдэл жин арилгах эрүүл дэглэм

0
40

“Зунаас өмнө турна” урианы улирал хаагдаж, “Шинэ жилийн баяраас өмнө турна” шинэ улирал нээгдэж байна. Энэ жил таныг анх удаа өөртөө амласандаа хүрч, хүсч байсан даашинзаа шинэ жилийн үдэшлэгт анх удаа өмсөх боломжийг энэхүү хоолны эрүүл дэглэм олгоно. Хүн ажил хийж байж цалин авч байж, өдөр бүр өөртөө зориулж хоол хийснээр та илүүдэл жингээ төдийгүй, гадуур хооллоход зарцуулдаг илүүдэл зардлаа нэгмөсөн багасгах боломжтой юм шүү. Ямар ч дэглэмийн гол нууц нь дүрмийг ягштал дагах, мөн тууштай байх явдал билээ.

“Турахаараа өмсөнө” гэж хадгалсан даашинзаа дахин өмсөхийн тулд та ганцхан долоо хоногт 3-4 кг хасах дэглэмийг туршаад үзээрэй.

Үүний тулд танд

  • 6 ш ногоон сонгино
  • 2 ш ногоон чинжүү
  • 1 ш улаан лооль, үрсэн
  • 1 багц celery
  • тал байцаа
  • 1 дөрвөлжин тахианы эсвэл үхрийн бульон
  • 2 л ус
  • давс, хар перц, сармис, яншуй

Бэлтгэх :

Бүх орцоо жижиглэн хэрчээд ус бульоны хамтаар дунд зэргийн хэмжээтэй саванд хийж буцалгана. 10 минут ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа багасган 30 минут буцалгана.

Дэглэмийн 1 дэхь өдөр

Үд: хүссэн хэмжээндээ жимс (гадил, амтатгуа, шийгуа хориотой), байцааны шөл

Дэглэмийн 2 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, байцааны шөл

Дэглэмийн 3 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, жимс, байцааны шөл

Дэглэмийн 4 дэхь өдөр

Хамгийн ихдээ 4 гадил, тослоггүй (ослог багатай) сүү, байцааны шөл

Дэглэмийн 5 дахь өдөр

1 порц (250 хүртэл гр) шарсан мах, 1 ш улаан лооль, хамгийн багадаа 6 стакан ус, байцааны шөл

Дэглэмийн 6 дахь өдөр

Хүссэн хэмжээний шарсан мах, ногоо, байцааны шөл

Дэглэмийн 7 дахь өдөр

Нэг порц давсгүй, тосгүй агшаасан будаа, жимсний шүүс, байцааны шөл

Богино хугацаанд тураадаг энэхүү дэглэмийг долоогоос илүү хоногоор хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэглэмийн туршид архи, дарс, талх, газтай ундаа зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Дэглэмийг яс мөрдсөн тохиолдолд долоо хоногт 7 хүртэл кг турж хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. 3-5 кг-с илүү турахыг хүсвэл мөн дэглэмийг давталт хоорондоо 2 долоо хоногийн завсарлагаа авахыг зөвлөдөг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here