Ерөнхийлөгчийн анхны алхам /Обама тангараг өргөхдөө өмссөн гутлын түүх/

0
55

Аль ч цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд дэлхий дахин анхаарлаа хандуулж иржээ. Ийм ч учраас дэлхий нийтийн анхаарал татсан энэ түүхэн өдөр Ерөнхийлөгч, түүний гэр бүлд хувцасаа өмсгөж, компаниа сурталчлах гэж бүх томоохон компаниуд өрсөлдсөн байна.  Гутал загварынхан энэ өрсөлдөөнд ордоггүйн учир нь сүүлийн 30 шахам жилд дөрвөн Ерөнхийлөгч тангараг өргөхдөө бүгд нэг л ижил компаниас гутлаа авсантай холбоотой.   

Харин Барак Обама 2009 онд Цагаан Ордонд 30 шахам жил тогтсон энэ уламжлалыг халж, өөрчлөгч, шинэчлэгчдэд зориулсан Америкийн COLE HAAN брэндийн гутал өмсчээ

Энэ өдрийн хувцаслалтын талаар хэвлэлд  Ерөнхийлөгч Обамагийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дүр төрх (Эх сурвалж: gq.com) гэж тэмдэглэсэн нь ч бий.

Сайн гутал эзнээ сайхан газарт хүргэнэ гэдэг. Хэдийгээр түүний өмнө 43 Ерөнхийлөгч төр барьсан ч Барак Обама тус улсын анхны гэх олон тодотголын эзэн. Цагаан Ордонд Cole Haan гуталтайгаа алхан орсон энэ өдрөөс хойш Ерөнхийлөгч Обама улиран сонгогдож, Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн билээ. Тэрээр мөн “Зуун дамнасан тэгш бус байдлыг төгсгөсөн хүн” гэж улсынхаа түүхэнд нэрээ бичүүлсэн. Эдгээрийн нэг нь Цагаан Ордонд 30 жил тогтсон загварын заншлыг анхлан шинэчилсэнтэй нь холбоотой.  

Тэгвэл COLE HAAN компани нь Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөхдөө өмссөн классик гутлыг 1928 оноос үйлдвэрлэж, бүтэн 90 жилийн турш технологи, загвараа тасралтгүй хөгжүүлж гутал урлах арвин туршлага хуримтлуулсан байна. Үүний дүнд хөлд хамгийн тухтай, чамин загвараараа ямагт хараа булаадаг гутал бий болж, энэ гутал нь нэр хүндийн илэрхийлэл гэж үнэлэгдэх болсон юм. Харин өнөөдөр COLE HAAN гутлууд шинэ зууны инновацийн ололтыг шингээн нэр хүндээ улам бататгаад байна.

Америкийн ажил хэрэгч эрхмүүд  чамин загвартай, эдэлгээ сайтай учраас COLE HAAN брэндийн гутлыг №1-т сонгодог байна. Тэдний нэгэн адилаар Барак Обама ч COLE HAAN брэндийн гутлыг өдөр тутамдаа өмсөж иржээ. 

COLE HAAN компанийн төв байр Нью-Йорк хотод, харин инноваци, технологи хөгжлийн төв Гринланд хотод байрлалтай. Тус брэнд нь дэлхий дахинд албан ёсны 300 гаруй дэлгүүртэй. Үүнээс  COLE HAAN брэндийн дэлгүүр АНУ-д хамгийн олон 160, Ази тивээс Япон улсад хамгийн олон буюу 80 гаруй бий. Тэгвэл монголын хэрэглэгчид COLE HAAN брэндийн гутлыг хилийн чанадаас авдаг үе ард үлдэж, COLE HAAN брэндийн албан ёсны дэлгүүр Шангри-Ла Моллд нээгдсэн байна. Энэ дэлгүүрт Цагаан Ордны шүүгээнд заларсан чамин гутлын шинэ загварууд ч байгаа юм байна.

#shangrilamall #colehaan

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here