Залуус энэ дөрвөн ахмадаас юу сурч болох вэ?

0
54

2012 Онд Австрали улсад 97 настай Аллан Стеварт анагаахын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Дэлхийн түүхэнд хамгийн өндөр насандаа зэрэг хамгаалсан энэ хүн шүдний эмч мэргэжилтэй. Аллан Стеюарт 1936 онд шүдний эмч мэргэжил эзэмшсэнээс хойш дөрөв дэх шинжлэх ухааны зэргээ авсан нь 2012 он бөгөөд 1980-аад оноос эхлэн оюун санаагаа хөгшрүүлэхгүйн тулд дахин суралцаж эхэлсэн байна.

“Оюун санаагаа тэлэхэд оройтно гэж хэзээ ч байхгүй. Шинэ найз нөхөдтэй бол, ямар нэг үнэ цэнэтэй зүйлийн төлөө тэмц, өөрийгөө сорь”

Allan Stewart

Тэгвэл хамгийн олон үеэрээ нэг цаг хугацаанд амьдарч байсан гэр бүл нь 7 үеэрээ нэг цаг үед амьдарсан АНУ-ын иргэн Августа Бунжегийнх. Хамгийн бага ач охин 16 настайдаа хүүхэд төрүүлэх үед  охины ээж 33 настай, эмээ нь 52 настай, эмэг эх нь 70 настай, элэнц эмээгийн ээж 89 настай, элэнц эмээгийн эмэг эх 109 нас 97 хоногтой 7 үеэрээ амьдарч байсан үйл явдал 1988 онд бүртгэгдэж байжээ.

Дэлхийн 123 улс оронд салбартай KFC түргэн хоолны газрыг Харланд Сандерс 65 настайдаа анх үндэслэсэн байдаг. Тэрээр 25 настайдаа зоогийн газар, жижиг зочид буудал нээсэн ч дэлгүүрийнх нь дэргэд томоохон зоогийн газар нээгдсэнээс улбаалж бизнес нь дампуурахад хүрсэн байна. Харланд Сандерс дампуурлаа хүлээж суулгүйгээр тахианы мах шарах жороо төгөлдөржүүлж, хоол хийх хугацаагаа богиносгосны ачаар 62 настайдаа 2 сая долларын орлоготой, америк даяар 900 салбартай бренд болгож чадсан байна. Тэр шарсан тахианыхаа жорыг танилцуулж 1000 гаруй удаа бизнес эрхлэгчидтэй уулзсан, шургуу нэгэн байжээ.

“Хийж чадах бүхнээ хий. Хамгийн сайнаараа хий”

Наян нас хүртлээ зургийн бийр багс барьж үзээгүй Анна Мэри Робертсон Мосесын зураг 10 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан юм. 75 насандаа зураач болохоор шийдэж, зураач гэх нэр алдрыг хүртэн 25 жил амьдарсан Анна Мэри Робертсон амьдрал, ажлаа шинээр эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүйн хамгийн том жишээ юм.

“Хэдий би 11 ач, зээтэй ч өөрийгөө хэзээ ч хөгшин гэж боддоггүй”

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here