Филиппинд олон нийтийн газарт тамхи татвал 4 сар хорино

17 сая хүнтэй Филиппинийн эрчүүдийн тэн хагас, 10 эмэгтэй тутмын нэг нь тамхи тогтмол хэрэглэдэгийн улмаас жил бүр эрүүл мэндийн зардал, ажлын бүтээмж буурсантай холбоотой 4 тэрбум ам.долларын алдагдалд хүргэдэг байна.

0
39
A vendor smokes beside his cigarette stall, while waiting along a main street, in metro Manila, Philippines May 19, 2017. REUTERS/Romeo Ranoco

Зүүн өмнөд Азид орших Филиппин улс бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд дэвшил гаргаж, олон нийтийн газарт тамхи татахыг бүрмөсөн хориглолоо. Та Филиппинд явахдаа тамхины тухай хуулийг зөрчвөл дөрвөн сар хоригдох эрсдэлтэй. Зүүн өмнөд азидаа хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог тус улсын насанд хүрэгчдийн гуравны нэг нь тамхи татдаг байна. Филиппин улсын Ерөнхийлөгч энэхүү хуулийг соёрхон баталсны дараа цэцэрлэгт хүрээлэн, автобусны зогсоол, автомашин дотор тамхи татахыг бүр мөсөн хориглож байна. Түүнчлэн аливаа барилгын гадна 10 метр зайд тамхи татах тусгай цэгүүдийг байгуулах юм байна. 17 сая хүнтэй Филиппинийн эрчүүдийн тэн хагас, 10 эмэгтэй тутмын нэг нь тамхи тогтмол хэрэглэдэгийн улмаас жил бүр эрүүл мэндийн зардал, ажлын бүтээмж буурсантай холбоотой 4 тэрбум ам.долларын алдагдалд хүргэдэг байна.

Тус улсын тамхины зах зээлийн 70 хувийг Марлборо компани дангаараа ханган нийлүүлдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл Филиппинд  хуралдагддаг 13 янжуур тутмын нэг нь Филип Моррис гэхэд хүний халаасад ордог гэсэн үг юм.  Олон улсын шинжээчид олон нийтийн талбайд тамхи татахыг хориглосон хууль баталснаар тамхидалт дөрвөн хувиар буурдаг тухай мэдэгджээ.

Филиппин улс даяар олон нийтийн талбайд тамхи татахыг хориглосон хууль батлагдахын өмнө зөвхөн Давао гэх хотод энэ журам үйлчилдэг байсан байна. Энэ хотод үйлчилдэг журмыг зөрчсөн тохиолдолд 5000 песо буюу 103 ам.долларын торгууль төлөх эсвэл дөрвөн сар хорих ял оноодог байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here