2015 онд уул уурхайн эсрэг тэмцсэн 42 хүн амиа алджээ

0
37

Их Британид төвтэй хөндлөнгийн хяналтын байгууллагаас 2015 онд байгаль орчныг хамгаалах үйлсэд оролцож, бусдыг манлайлан удирдаж байсан нийт 185 хүн амь насаа алдсаныг дэлхий дахинд зарлалаа. Салбараар нь хувааж авч үзвэл уур уурхайн салбарыг эсэргүүцэгчид 42 хүний амиа алджээ.

2015 онд байгаль орчноо хамгаалж, бусдыг уриалан дуудсан, эрх баригчид, компаниудын эсрэг тэмцэж байсан 185 хүн амь насаа алдсан нь 2014 оныхоос 60 хувь өссөн байна.

Дэлхийн 16 улсад байгаль орчны активистууд буюу тэмцэгчдийг нухчин дарсан байна. Бразиль улсад байгалиа хамгаалахыг зорьж байсан 50 хүн 2015 онд амь насаа алджээ. Энэ 50 хүн Амазоны ширэнгэн ойд хууль бусаар хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэж явахдаа амь үрэгджээ.

Цаашилбал Филиппин улсад 33, Колумб улсад 26, Перу улсад 12, Никарагуа улсад 12, Конго улсад 11 байгаль орчны төлөө тэмцэгч тус тус амь үрэгджээ.

Их Британид төвтэй Глобал Витнесс globalwitness.org байгууллагын ахлагч, Билл Кайт хэлэхдээ “Байгалийн эрдэст бодис, гуалин, далдуу модны эрэлт хэрэгцээ байсаар байгаа цагт засгийн газар төдийгүй гэмт хэргийн бүлгүүд хүмүүсийн амьдардаг газар нутгийг булаасаар байх болно” гэж мэдэгджээ.

Эдгээр 185 тохиолдол бүрт байгаль хамгаалагчид хийж байсан ажил, зорилгынхоо төлөө бусдад хорлогдсон гэдгийг нотолсон бөгөөд хараахан нотлоогүй үүнээс олон тохиолдол байгаа гэжээ.

Тиймээс Глобал Витнесс байгууллагаас нэр дурдагдсан улс орнуудын засгийн газарт хандан хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан байна. 2015 оны хувьд хамгийн олон  байгаль  хамгаалагчийн аминд хүрсэн салбар нь уул уурхай байлаа. Энэ онд нийт 42 хүн уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэнийхээ төлөө амь үрэгдсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here