Нэг сарын хугацаанд туризмын салбарт 10 мянган ажилтан бэлтгэжээ

0
41
https://thetravelintern.com/mongolia-itinerary/

Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 10 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу “үнэ төлбөргүй”, “мэргэжлийн сургагч багш нар” явуулсан бөгөөд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэд төрөлжсөн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.

Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй иргэд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй  аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд тус салбарын хүний нөөцийн чадамж нэмэгдэж байгаа нь ихээхэн онцлог юм.

Мөн энэ удаагийн сургалтаар хамрагдсан нийт иргэдийг “Харилцаа, хандлага”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалтад нийтээр нь хамруулан үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь эрүүл, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөг үзүүлсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж буй юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here